ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2020/06/22Монгол улсын Засгийн газар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахын тулд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд тус төв Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх 3 хоногийн сургалтыг 2016 оноос эхлэн зохион байгуулж, 699 эмнэл зүйн сургагч багшийг бэлдээд байна.

Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх энэ оны анхны сургалтыг 6 дугаар сарын 17 –19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад сургалт эрхлэх 13 байгууллагын мэргэшүүлэх сургалт удирдах 24 эмч хамрагдаж, Эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэлээ.

Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29