Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Мэндчилгээ

2020/06/16


Мэндчилгээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ажилтан албан хаагчид эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, харилцан итгэлцэж, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн, төрийн үйлчилгээг чанартай шуурхай, хэрэглэгчдэд ээлтэйгээр хүргэж үүргээ ухамсарлан хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллахыг чанд сахидаг болохоо онцгойлон хэлмээр байна.

Манай байгууллага  анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийн төгсөлттэй холбоотойгоор эрүүл мэндийн ажилтнуудаа ажлын байраар хангах, ур чадварыг байнга хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор ‘’Хөдөлмөрийн яармаг’’ арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн “Хөдөлмөрийн яармаг-2020” цахим арга хэмжээ нь ЭМХТ-ийн цахим хуудас болоод Facebook- хуудаснуудаар  дамжин та бүхэнд хүрэх тул 2020 онд анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг шинээр төгссөн болон ажил идэвхтэй хайж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэн  өргөнөөр оролцоорой.

ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ     Б.НАРАНТУЯА