Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“СУВИЛАХУЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АНХДУГААР СУРГАЛТ”

2019/12/18

Хугацаа: 2019.12.18-20

Байршил: Эрүүл мэндийн яамны сургалтын “Б” танхим

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран "Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2015 оны 5 дугаар сараас 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан 4 дүгээр хурлаас Төслийн загвар төлөвлөгөөний 4 дүгээр хувилбарыг баталж, сувилахуйн чиглэлээр 2019 оны 3 дугаар сараас хамтран ажиллахаар шийдвэрлэсэн болно.

Төслийн хүрээнд их эмч нарын дунд 2016 оноос зохион байгуулагдаж буй “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт” бэлтгэх сургалтыг сувилахуйн төгсөлтийн дараах сургалтыг удирдах сувилагч нарт чиглүүлж өргөжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор анх удаа зөвхөн сувилагч мэргэжилтнүүдэд зориулан “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж байна.

Их эмч нарын “Эмнэлзүйн сургагч багш”-ийн сургалтад 2018 оноос туршилтаар сувилагч нарыг цөөн тоогоор хамруулсан бөгөөд одоогийн байдлаар сувилагч нараас 17 эмнэлзүйн сургагч багш, 8 чиглүүлэгч багш бэлтгээд байна. Энэ удаагийн сургалтад зөвхөн сувилагч нарыг суралцуулах бөгөөд сургалтын агуулгыг улам бүр сайжруулж, 2020 оноос сувилагч нарт чиглэсэн “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт” болгон Монгол Улсын хэмжээнд өргөжүүлэхээр зорьж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ