Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.08 сар
41,379
Халдварт бус өвчин 2025.08 сар
2,352,155

21 аймгийн Эрүүл мэндийн газрын чуулга уулзалт болж байна

2024/09/09

"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024”-ийн хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газрын чуулга уулзалт Өмнөговь аймагт болж байна.

Чуулга уулзалтад  Ерөнхийлөгчийн Тамгын газрын "Эрүүл Монгол Хүн" төсөл хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон ЭМЯ, НЭМҮТ, НЭМГ, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд нийт 500 гаруй хүн оролцож байна.

ЭМЯ-ны Цахим хөгжлийн хэлтсийн дарга Ө.Мягмар-Өлзий  "Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба зарим онцлох ажлууд", ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн Б.Мөнхбат "Магадлан итгэмжлэл-орон нутагт" сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээ мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож туршлагаа хуваалцан зөвлөлдөж байна.




Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар