Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.07 сар
22,143
Халдварт бус өвчин 2024.07 сар
2,173,818

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТРИЙН ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫГ АШИГЛАХ, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭ” ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/06/10

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Азийн хөгжлийн банк, ЭМЯ, ХНХЯ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хүүхдийн хөгжлийг дэмжих, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрээр дамжуулан эрт ирүүлэх зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулж, сургагч багш бэлдсээр байна.

Хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэх үеэс эхлэн өсөлт, хөгжлийг хянаж, хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд бага балчир насанд нь зохих тусламж, үйлчилгээг үзүүлснээр хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх боломжтой.

Иймд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ЭХЭМД-ийг зөв ашиглах, мөн “Монгол хүүхдийн хөгжлийг үнэлэх түргэвчилсэн үнэлгээ”-г (MORBAS) хийж хэвшүүлэх, улмаар хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарыг үндэсний сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад 15 аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар хамрагдаж байгаа ба 6 дугаар сарын 10-13-ны өдрийг хүртэл үргэжлэх юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар