Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020/06/09

Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан уг журмын талаар эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтны дунд мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг явуулах зорилгоор уулзалт, хэлэлцүүлгийг 2020 оны 06-р сарын 09-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хурлын танхимд зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөл, эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан нэгж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны боловсрол олгох сургуулийн төлөөлөл болох 92 эрүүл мэндийн ажилтан оролцож журмын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.  

Дараагийн шатны уулзалт хэлэлцүүлгийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудад зориулан цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.