Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ТАЛАРХАЛ

2020/05/26

Коронавируст халдвар Ковид-19-тэй холбогдуулан Нийгмийн хариуцлагын хүрээнд Касперский Лабораториас дэлхий дахины эрүүл мэндийн салбарт зориулан 6 сар ашиглах антивирусийн лицензийг хандивласан бөгөөд Софт Ментор ХХК албан ёсны түншийн эрхээрээ дамжуулан Монгол дахь лицензжүүлэлтийг олгож байгаа юм байна. “Софт Ментор” ХХК нь  орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилж бүтсэн программ хангамж, тоног төхөөрөмжүүдийг худалдаалах албан ёсны эрхтэй мэдээлэл технологи, программ хангамжийн  компани юм.

Уг эрхийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд гардуулж өгөх үеэрээ  компаний захирал Ш.Номундарь  “Цар тахлын үед та бүхэнд энэхүү антивирусийн лицензийн эрхийг гардуулж, энэ программыг авах байсан санхүүжилтээ өөр хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах болж байгаад баяртай байна.” гэлээ

Цар тахлын эсрэг хийж байгаа энэхүү тэмцэлд өөрсөдийн хувь нэмрийг оруулж буй “Софт Ментор” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлж байна.