Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Зочин хөтөлбөрийн хүрээнд 5 хагалгааг хамтран хийлээ.

2023/06/07

Зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд  Дэд профессор, доктор Мехмед Аядоган ГССҮТ дээр “Өсвөр үеийнхний идиопатик нурууны мурийлт орчин үеийн эмчилгээний аргууд”, профессор, доктор Мустафа Кемал ЭХЭМҮТ дээр “Төрөлхийн зүрхний өвчлөл, түүний мэс заслууд” сэдвээр сургалт зохион байгуулсан бол  ГССҮТ дээр нуруу нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлттай 150 гаруй, УГТЭ дээр зүрхний төрөлхийн гажигтай 10 хүүхдэд хамтарсан үзлэг хийгээд байгаа билээ.

Харин өнөөдөр  үзлэг хийсэн хүүхдүүдээс  2 хүүхдийг сонгон ГССҮТ-ийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эмч нар хамтран нурууны мурийлт засах мэс засал хийлээ.

Түүнчлэн УГТЭ-ийн эмч нартай хамтран гол судасны нарийслыг авч хиймэл судас залгах, дөрвөлсөн гажиг буюу ховдол хоорондын цоорхой нөхөх, уушгиний артери өргөсгөх, баруун ховдолын гарах хэсгийг өөлөх, уушгиний артерийн хавхлага өөрийн эдээр хийх мэс засал хийсэн нь  манай улсад анх удаа хийгдэж байгаа юм. 

Мэс засал хийлгэсэн хүүхдүүийн биеийн байдал тогтвортой, сайн байна.