Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ДОТООД АУДИТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН”-Ы ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

2023/06/06


ХШҮДАА-наас санаачилсан “ДОТООД АУДИТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ СУРТАЛЧЛАХ”  сарын аяныг амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд хийсэн нэг гол ажил бол төвийн нийт албан хаагчид болон Сургалт эрхлэх 30 байгууллагын сургалтын албаны мэргэжилтнүүд,  чанар, эрсдэл, дотоод аудит хариуцсан нэгжийн албан хаагчдад  “ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” сэдвийн хүрээнд 8 өдрийн онол, практикийн сургалтыг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор 506 хүн оролцсон.

Тус сургалтаар Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын талаар мэдлэгээ дээшлүүлж, өөрсдийн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөж буй журамд процессын зураглал хийх, ажлын байрны эрсдэлээ бие даан тодорхойлох, удирдах чадварт суралцлаа.  

Сургалтын дараа Сургалт эрхлэх байгууллагуудаас 50 гаруй санал, хүсэлт түүнээс 40 гаруй талархал ирсэн байна.  “Цаг үеэ олсон сайхан сургалт болж байна. Сургалтыг зохион байгуулсан ЭМХТ -ийн хамт олонд маш их баярлалаа. Цаашид эрсдэлээр илүү цар хүрээтэй, тогтмол сургалт авах хүсэлтэй байна. Зөвхөн чанарын албаныхан биш байгууллагын бүх ажилчид энэхүү эрсдэлийн тухай ойлголтыг сайтар мэдэж, хамтдаа эрсдэлийг бууруулж чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэхэд тус дэм болох болов уу. Сургалтаар олж авсан мэдлэгээ байгууллагадаа туршиж эрсдэлээ үнэн зөвөөр үнэлэх болно гэсэн байна.

ХШҮДАА-ын албанаас сарын аяны үр дүнг нийт албан хаагчдад танилцуулан, аяны үйл ажиллагаанд хамт олноо ТЭРГҮҮЛЖ идэвх санаачлагатай оролцсон ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭДИЙН ЗАСАГ, БОДЛОГЫН СУДАЛГААНЫ АЛБА, хамт олноо МАНЛАЙЛЖ идэвх санаачлагатай оролцсон ДУУДЛАГА ЗОХИЦУУЛАХ АЛБА, ЗАХИРГАА, САНХҮҮ УДИРДЛАГЫН АЛБАНЫ хамт олныг шалгаруулж батламж гардууллаа. 

Цаашид ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн өөрсдийн байгууллагад тохирсон эрсдэлийн үнэлгээний загвар, эрсдэлийн матриц, болон процессын зураглалыг гаргах, эрсдэлийн журам боловсруулах, төлөвлөлт хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.