Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Зочин профессорын хөтөлбөр үргэлжилсээр

2023/06/05

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчин, эмгэгийг өндөр хөгжилтэй орны эмчилгээний багтай хамтран эх орондоо эмчлэх боломж, нөхцөлийг судалж, яаралтай хагалгаанд орох хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх, эмчилгээний арга технологийг нутагшуулах замаар эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах ажлын хүрээнд тархины саажилттай хүүхдийн мэдрэлийн ёзоор тайрах буюу Ризотоми хагалгааг өөрийн оронд нутагшуулах ажлыг БНТУ-ын Лив эмнэлэгтэй хамтран зохион байгуулаад байгаа билээ.
Энэ удаад мөн БНТУ-ын Эмсий эмнэлэгтэй хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны мурийлтын хагалгааг Монгол улсад нутагшуулах, хүүхдийн зүрхний мэс заслын багийг чадавхжуулах, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангахаар зочин профессор урьж ажлын байрны сургалт зохион байгуулж байна.


Уг арга хэмжээний үеэр БНТУ-ын Эмсий эмнэлгийн профессор Мустафа Кемал, профессор Мехмед Аядоган, Бирол Бэйтон нар Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгүүдэд 6 дугаар сарын 03-аас 08-ны өдрүүдэд ажиллаж ажлын байрны болон танхимын сургалт, хамтарсан конференси, хэлэлцүүлэг, үзлэг оношилгоо, эмчилгээ, шаардлагатай хүүхдүүдийг сонгон үнэ төлбөргүй хагалгаа хийх юм.

Өнөөдөр энэ хүрээнд профессор Мехмед Аядоган ГССҮТ дээр “Өсвөр үеийнхний идиопатик нурууны муруйлт орчин үеийн эмчилгээний аргууд” сэдвээр, профессор Мустафа Кемал ЭХЭМҮТ дээр “Төрөлхийн зүрхний өвчлөл, түүний мэс заслууд” сэдвээр сургалт зохион байгуулж ГССҮТ, ЭХЭМҮТ болон УГТЭ дээр үзлэг хийж байна.