Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн “Ерөнхий мэргэшил судлал” резидентийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, явцын үнэлгээ хийж байна.

2020/04/23

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны мэргэжилтнүүд энэ сарын 22-ны өдрөөс Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн “Ерөнхий мэргэшил судлал” резидентийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, явцын үнэлгээ хийж байна.

Уг сургалтад хамрагддаг резидент эмч нар “Өглөөний хэлэлцүүлэг” зохион байгуулдаг бөгөөд үнэлгээ хийх үеэр  ээлжит хэлэлцүүлэг явагдлаа. Энэ удаагийн  “Өглөөний хэлэлцүүлэг”-т Дотрын анагаах судлалын тойролтод суралцаж буй суралцагч эмч Н.Бямбасүрэн “Синдром Меллори Вейсса” оношийн тохиолдлын  хэлэлцүүлэг хийж бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмнэл зүйн 8 сургагч багш,  5 суралцагч эмч , ЖАЙКА-ын төслийн ажилтан нар оролцлоо.