Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Мэргэшүүлэх сургалт эрхлэх зөвшөөрлийн 17 шалгуур байдаг

2023/05/23

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг  “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг орон нутагтаа шинээр зохион байгуулахыг зорьж, мэргэшүүлэх сургалт эрхлэх зөвшөөрлийн шалгуурын дагуу бэлтгэл ханган  ажиллаж байна.

Энэ хүрээнд эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтыг орон нутагтаа зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу  2023 оны 5 дугаар сарын 17-19 ний өдөр 48 дахь удаагийн сургалт зохион байгуулж, аймгийн нэгдсэн эмнэлэг болон сургалтын сүлжээ эмнэлэг болох сум, өрхийн нийт 17 эмч сургалт удирдахаар бэлтгэгдлээ.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Эрүүл мэндийн газрын дарга Д.Түвшинбаяр нар төгсөлтийн дараах сургалтыг орон нутагтаа явуулдаг болох нь  өрх сумын эрүүл мэндийн төвд ажиллах эмч мэргэжилтнийг орон нутагтаа бэлтгэх, ажиллан суралцах боломжоор хангах, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх, эмч сувилагч мэргэжилтнүүд өөрсдөө хөгжиж чадавхих гээд олон талын ач холбогдолтойг онцлон, сургалтын орчин нөхцлийг шинээр бүрдүүлэх, эмнэл зүйн сургагч багш нарыг бэлтгэх, резидент эмчийн амьдрах байр бэлтгэхэд шаардагдах санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэж бүхий л талаар дэмжин хамтран ажиллаж байгаагаа илэрхийлсэн.

Эмнэл зүйн мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагад тавигдах 17 шалгуурын дагуу урьдчилсан үнэлгээ хийж, арга зүйн зөвлөгөө өглөө.   

Хөвсгөл аймаг нь 130.000 гаруй хүн амтай, 24 сум 126 багтай, 100.000 гаруй км/кв нутаг дэвсгэртэй, алслагдсан хүн ам ихтэй, аймгийн нэгдсэн эмнэлэг, зоонозын төв болон багийн эмчийн 2 салбар, 5 өрхийн эрүүл мэндийн төв, 23 сумын эрүүл мэндийн төвтэй.  Нэгдсэн эмнэлэг нь 108 эмч, 204 сувилагч тусгай мэргэжилтэнтэй, хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн 18 тасаг нэгжтэй /дотор, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл, яаралтай тусламж, халдварт, сүрьеэ, сэтгэц наркологи, арьс, хавдар хөнгөвчлөх, уламжлалт гэх мэт/ эрүүл мэндийг дэмжих төвтэй, 2021 оны байдлаар 10.000 хүн амд амбулаторт бүртгэгдсэн өвчлөл 7166, хэвтэн эмчлүүлэгчид 2380, нийт 14 барилга байгууламжтай үүнээс нэгдсэн эмнэлгийн 5 давхар төв байр, хүүхдийн тасаг, халдварт сүрьеэгийн тасаг, сэтгэц наркологийн тасаг, эрүүл мэндийг дэмжих төвүүд тус бүрдээ барилгатай, эмнэлгийн өргөтгөлийн 5 давхар байр энэ онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байна.