Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЗҮЙН UPTODATE-ЦАХИМ ПЛАТФОРМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2023/05/19

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд нотолгоонд суурилсан орчин үеийн анагаах ухааны ололт, амжилтыг цаг алдалгүй оношилгоо, эмчилгээнд ашиглах боломж олгосон UpToDate цахим платформыг нэвтрүүлснээс хойш 3 жил болж  байна.

Өнөөдрийн байдлаар манай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд UpToDate цахим платформд сард 50 000 гаруй хандалт хийн, эмчилгээ, оношилгоо, эмийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг авч ашиглаж байна.

Тус төвийн Магадлан итгэмжлэлийн албанаас  2023 оны  5 дугаар сарын 19-ний өдрийн 14:30-16:10 цагт  нийслэл болон орон нутгийн төр, хувийн хэвшлийн эрүүүл мэндийн байгууллагын 300 гаруй эмнэлгийн мэргэжилтэнд зориулан цахим сургалт зохион байгуулж, 

-"Монгол улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийн UpToDate  цахим платформын хэрэглээ, цахим платформын хөгжүүлэлт",

-"Эмийн Lexicomp  аппликейшн хэрэглэх аргачлал" зэрэг сэдвээр UpToDate цахим платформын Монгол улсыг хариуцсан мэргэжилтэн Жинжер Чанг хичээл заалаа.