Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Салбарын хяналтын газартай уулзалт хийлээ.

2023/05/16

Тус төвөөс ЭМЯ-ны газар, хэлтсүүдэд хүсэлт явуулан төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлууд болон тулгамдсан асуудлуудаа танилцуулж, хамтран ажиллах талаар санал солилцож байгаа билээ.

Өмнө нь Эмнэлгийн тусламжийн газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газруудтай уулзалт хийсэн бол энэ удаад Салбарын хяналтын газартай уулзлаа.

Уг уулзалтад тус газрын дарга С.Сүнчин, ахлах байцаагч нар,  ЭМХТ-өөс төвийн захирал Б.Нарантуяа болон бүх албадын дарга нар оролцлоо.