Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

www.hr.hdc.gov.mn.

Хүний нөөцийн бүртгэл, мэдээлэл, төгсөлтийн дараах сургалт, мэргэжлийн зэрэг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, шалгалтын үйл ажиллагааг цахим платформд нэгтгэх “Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан” програмын бүртгэлийн заавартай танилцан програмд бүртгэлээ үүсгээд авах үйлчилгээний зааврын дагуу хүсэлтээ илгээнэ үү.

hr.hdc.gov.mn

1. Бүртгэл үүсгэх заавар

2. Лицензийн шалгалт өгөх, шалгалтаар лицензийн хүсэлт гаргах заавар

3. Багц цагаар лицензийн хүсэлт гаргах заавар

4. Сургалтад хамрагдах хүсэлт гаргах заавар

5. Мэргэжлийн зэрэг хамгаалах хүсэлт гаргах заавар

6. Байгууллага хариуцсан хүний нөөцийн ажилтны заавар

7. Сургалт эрхлэх байгууллагын сургалтын ажилтны гарын авлага

8. Байгууллагын сургалт хариуцсан ажилтны видео заавар

9. Нийгэмлэг холбооны мэргэжлийн зэрэг хариуцсан ажилтны гарын авлага

10. 30 ба түүнээс жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний ажлын тайлан

11. ХУР-аар регистр баталгаажуулах

12. Нууц үгээ мартсан, Нууц үг сэргээх


ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

БҮРТГЭЛ ҮҮСГЭХ

Програмд хэрхэн бүртгүүлэх вэ.

  • http://hr.hdc.gov.mn/ хаягаар нэвтэрч “Бүртгүүлэх” дарж бүртгүүлнэ /бүртгэлтэй бол дахин бүртгүүлэхгүй/. Бүртгүүлэхийн өмнө “Бүртгүүлэх заавар”-тай танилцаарай

Нууц үг сэргээхэд и-мэйлд хариу ирэхгүй байна.

  • credit@hdc.gov.mn и-майлд өөрийн и-майл хаягаас /yahoo-аас бусад/ Овог, Нэр, Регистр, Ургийн овог, Утас, Оршин суугаа Аймаг/хот/, Сум/дүүрэг/, Баг/хороо, Хаягаа илгээнэ. Мэдээллээ илгээсэн таны нэртэй и-мэйл хаяг, таны нууц үгээ сэргээж авах хаяг болно.

Миний овог, нэр "Хурын мэдээлэлтэй таарахгүй" байна.

  • Таны шивсэн овог нэрийн урд буюу ард санаандгүй зай авсан байгаа тул хур баталгаажуулалт хийхгүй байна. Та илүү зайгаа арилгана уу.
  • Нүдэнд байгаа бүх тэмдэгтийг арилгаад дахин бичиж болно. Гарын авлага дотор зурагт заавар байгаа.

Програмд бүртгүүлэхэд file хавсаргаж болохгүй байна.

  • Та диплом, гэрчилгээ хавсаргах файлаа PDF хэлбэрт хувирган програмд хавсаргана уу.
  • Утас болон компьютертээ PDF converter татан суулгаж, зурган файлаа хувиргах боломжтой.

Миний хүчинтэй лиценз татагдахгүй байна.

  • credit@hdc.gov.mn хаягт овог, нэр, регистр, лицензийн дугаар, хүчинтэй хугацаа, ЭМС-ын тушаалын дугаарыг илгээнэ үү. Зураг нь байж болно. Бид шалгаад хариу өгнө.

Сургалт, шалгалтын зар хоосон байна.

  • Ажилтан өөрийн хувийн мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагаа бүрэн бөглөсний дараа зар харагдана

АЖЛЫН ТУРШЛАГА БӨГЛӨХ

Ажлын туршлага бөглөх гэтэл манай байгууллага програмд алга.

  • Өөрийн байгууллагын хүний нөөц хариуцсан ажилтанд гарын авлага хэсэг дэх "Хүний нөөцийн заавар"-ыг үзүүлээрэй бүх мэдээлэл тэнд байгаа.

Ажилгүй байгаа бол ажлын туршлагаа яаж бөглөх вэ.

  • Ажлын туршлага болон албан тушаал сонголтод Эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй гэсэн сонголт байгаа түүнийг сонгоод бүртгүүлээрэй.

Байгууллагаа хэрхэн бүртгүүлэх вэ.

  • credit@hdc.gov.mn и-майлд БАЙГУУЛЛАГА БҮРТГҮҮЛЭХ гэж бичээд байгууллагын регистр, тусламж үйлчилгээний чиглэлээ бичиж, улсын бүртгэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг илгээнэ.

Миний ажлын туршлага баталгаажихгүй байна.

  • Таны ажлын туршлагыг танай байгууллагын хүний нөөц програмд эрхээ аваад баталгаажуулна. Тусламж хэсгийн "Хүний нөөцийн заавар"-ыг уншуулаарай.

Ажлын туршлагын мэдээллээ буруу оруулсан яаж засах вэ.

  • Ажлын туршлага буруу оруулсан бол баталгаажуулахаас өмнө засах боломжтой.
  • Баталгаажсан мэдээллийг засах боломжгүй тул байгууллагын хүний нөөцийн эрхтэй ажилтанд хандана уу.

Ажилтнаа байгууллагын админ баталгаажуулж болдоггүй

  • Та хүнийхээ регистр дээр дараад ажлын туршлага дээр нь очиж баталгаажуулна.  Ажилтан таньд харагдахгүй бол ажлын туршлагаа зөв бөглөх зааварчлага өгөөрэй.

Ажилтнаа баталгаажуулах хүний нөөцийн эрх авах.

  • Хүний нөөцийн ажилтан өөрийн бүртгэлийг үүсгэн ажлын туршлага хэсэгт томилогдсон тушаалаа хавсаргасны дараа credit@hdc.gov.mn и-мэйлд БАЙГУУЛЛАГЫН ЭРХ АВАХ гэж бичээд байгууллагын регистр, өөрийн регистрийн дугаарыг илгээнэ. Хүний нөөцгүй тохиолдолд байгууллагын удирдлага буюу эзэмшигч болохоо нотолсон /улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, дүрмээс өөрийн нэр орсон аль нэгийг/ бичиг баримтаа програмын өөрийн ажлын туршлагад хавсаргасан байна.

ШАЛГАЛТ

Шалгалтад яаж бүртгүүлэх вэ.

  • Зарлал сонголтын шалгалт хэсэг уруу орж өөрт тохирох шалгалтыг сонгон бүртгүүлнэ.
  • Зар ороогүй байвал хувийн мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагаа бөглөсөн эсэхээ шалгана. 
  • Шалгалт зарлагдаагүй байж болох тул www.hdc.gov.mn сайтын шалгалт хэсгээс шалгалтын товоо харна уу.

Лицензийн шалгалтын хүсэлт илгээсэн ч түр хүлээнэ үү гээд хүсэлт баталгаажихгүй байна.

  • Лицензийн шалгалтад амжилттай бүртгүүлсэн ажилтанд "Хүсэлт баталгаажуултал түр хүлээнэ үү" гэсэн илгээмж ирсэн нь бүртгэл амжилттай явагдсаныг илтгэнэ. Нэгдсэн байдлаар санхүүгийн тулгалт хийгээд шалгалтын өмнө баталгаажуулах болно.

Би шалгалт өгч байгаа юм. Лицензийн хүсэлт илгээх гэхээр материал дутуу гэж гараад байна.

  • Та эхлээд шалгалт өгч амжилттай шалгалтын дүнтэй байх ёстой. Шалгалт өгөхийн өмнө лицензийн хүсэлт илгээх боломжгүй.

Шалгалтын цаг болчихлоо шалгалтаа яаж өгөх вэ.

  • Шалгалтын бүртгэлээ зөв хийсэн бол програмд нэвтрэхэд шалгалт автоматаар эхлэнэ.
  • Илгээмж гэсэн цаасан онгоцны дүрс дээр дарж шалгалтаа эхлүүлж болно.
  • Зарлал – Бүртгүүлсэн шалгалтын хэсгээр дамжин шалгалт уруу нэвтэрч болно.

Шалгалтын төлбөрөө яаж төлөв вэ

  • Төлбөрийн хэмжээ: Зөвшөөрлийн шалгалтын төлбөр 12,000 төгрөг, Үндсэн мэргэшлийн элсэлт төгсөлтийн шалгалтын төлбөр10,000 төгрөг байна /илүү, дутуу төлөлт хийж болохгүй/
  • Хүлээн авах банк: Төрийн сан /Төрийн банк биш/
  • Хүлээн авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв
  • Зориулалт буюу утга: Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/
  • Дансны дугаар: 100900020020 /Төлбөрийг банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн нэг давхарт автомат машинд төлөх боломжтой/

СУРГАЛТ

Сургалтад бүртгүүлсэн боловч хүлээж авахгүй байна.

  • Эрүүл мэндийн хөгжлийн төв сургалт баталгаажуулахгүй, сургалтыг зохион байгуулагч байгууллага баталгаажуулна. Сургалтын бүртгэл болон бусад мэдээллийг сургалтын дэлгэрэнгүйд хавсаргасан хөтөлбөр доторх хариуцсан ажилтны утсаар лавлана уу.

Сургалтад бүртгүүлсэн боловч болоод өнгөрчихсөн байна.

  • Сургалтын бүртгэл тогтоосон цагт явагдаад автоматаар хаагдах тул сургалтад сууж байх үедээ бүртгэлээ хийлгэнэ үү.
  • Нөхөж бүртгүүлж болохгүйг анхаарч сургалт зохион байгуулагчаас зөвлөгөө аваарай.

Би сургалтандаа суусан боловч надад кредит цаг орохгүй байна.

  • Та бүртгэлийн хугацаанд амжиж бүртгүүлээгүй бол сургалтад суусан ч багц цаг авах боломжгүй.
  • Нөхөж бүртгүүлж болохгүйг анхаарч сургалт зохион байгуулагчаас зөвлөгөө аваарай.

Надад 20 багцын сургалт харагдаж байхад нөгөө эмчид 25 харагдаад байна. Яагаад өөр байна.

•  Хүн бүрийн эзэмшсэн мэргэжил, мэргэжил дээшлүүлсэн байдлаас шалтгаалан хамрагдаж болох сургалтыг ялгаатай харуулдаг.

ЗӨВШӨӨРӨЛ СУНГУУЛАХ

2022 оны лицензээ бүрдээгүй бол яах вэ.

  • Ковидын нөхцлөөр 2020-2021 онд багц цаг тооцохгүй бөгөөд 2022 оны 6 сар хүртэл сургалт явагдаагүй тул 2022 онд их эмч 3, бусад мэргэжилтнүүд 1,5 кредит цуглуулна.

25-аас дээш жил ажилласан бол лицензээ яаж сунгуулах вэ.

  • Тасралтгүй ажилласан /тасалдсан бол 1 жилээс бага хугацаагаар/ 2. Лицензийн хугацаа дуусаагүй ажилтан "Тусламж" хэсгийн гарын авлагаас "25-аас дээш жил ажиллагсадын тайлан"-ын загварыг татан бөглөөд, дүйцүүлэх материалд хавсарган хүсэлтээ илгээнэ.

Багц цагийн гэрчилгээгээ хаанаас авах вэ.

  • Багц цагийн сургалтад цаасан гэрчилгээ олгохгүй бөгөөд өөрийн багц цагаа миний мэдээллийн сургалт хэсгээс шалгаарай.

Тэмдэгтийн хураамжаа яаж төлөх вэ.

  • Тэмдэгтийн хураамжаа ТЕГ-ын https://itax.mta.mn/home сайтад нэвтрэн Төлбөрийн даалгавар үүсгэх хэсгээр орж асуултуудыг бөглөн ҮҮСГЭХ товчийг дарснаар гарч ирэх КОД-ыг авч аль ч банкинд очин Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст гэж төлнө. /Уг төлбөрийг ЭМХТ-ийн дансанд хийхгүй

Үйлчилгээний талаар зөвлөгөө яаж авах вэ.

  • Шалгалттай холбоотой асуудлаар 11461529
  • Багц цагаар лиценз сунгах, их эмч, эм зүйчийн төрөлжсөн, дээшлүүлэх сургалтын асуудлаар 70128806
  • Сувилагч тусгай мэргэжилтний төрөлжсөн, дээшлүүлэх сургалтын асуудлаар 93131767
  • Мэргэжлийн зэрэг, Багц цаг, Үндсэн мэргэшлийн сургалтын асуудлаар 98142485
  • Hr.hdc.gov.mn програмын асуудлаар 70110893
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар