Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Интермед” эмнэлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагыг сайжруулах, олон улсын JCI  магадлан итгэмжлэлийн үүрэг” сэдэвт семинарыг 2017 оны 4 сарын 21-ний өдөр “Интермед” эмнэлэг дээр зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 03 сарын 29–ны өдрийн  А/114, А/115-р тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” болон бусад холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах 2 ажлын хэсгийн нэгдсэн эхний уулзалт 2017 оны 4 сарын 18-ны өдөр ЭМЯ дээр зохион байгуулагдлаа.

 

                                  ЭМЯ, ЭМХТ, “Чанар, магадлан итгэмжлэлийн алба”

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дахинд 520 сая хүн вирүст хепатитийн архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 сарын 06–ны өдрийн А/134-р тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмуудыг шинэчлэн боловсруулах, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлалыг шинэчлэн боловсруулах” 2 ажлын хэсгийн эхний нэгдсэн уулзалт 2017 оны 4 сарын 13-ны өдөр ЭМЯ дээр зохион байгуулагдлаа.