Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар 44 654 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2677 төрөлтөөр буюу 6.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 44 948 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2703 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 162 буюу 51.5 хувь нь хүү, 21 786 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 3.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 608 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.5 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 756 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 10 048 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1024 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6115 тохиолдол буюу 60.9 хувь нь эрэгтэй, 3933 буюу 39.1 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 24 928 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 78.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3657 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 15.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Анагаах ухааны  боловсрол олгох их, дээд сургуулийг 2017 онд төгсөж буй төгсөгчдийн  аанхааралд

Сүүлийн 20 жил Монгол улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад ихээхэн анхаарч, олон арга хэмжээ авч ирсэн. Нярайн эндэгдэл 1990 онд 1000 төрөлт тутамд 97,2 байсан бол, 2013 онд 1000 төрөлт тутамд 26,4 болж буурсан. Төрөх үеийн эхийн нас баралт 100 000 амьд төрөлт тутамд мөн онуудад 130-аас 50,8 болсон. Энэ үр дүнд хүрэхийн тулд Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд үндэсний болон олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Гэмтлийн дараах тусламжийг цаг алдалгүй зөв үзүүлснээр гэмтсэн хүнийг тахир дутуу болох улмаар алтан амиа алдахаас сэргийлэх боломжтой юм.

Тэгвэл өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархан суурьшсан, зам тээвэр муу хөгжсөн манай орны хувьд  гэмтэгсэдэд газар дээр нь үзүүлэх яаралтай тусламжийн чанарыг сайжруулах,  гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламжийг цаг алдалгүй үзүүлэх ур чадвар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд нэн чухал шаардлагатай юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Авлигатай тэмцэх газартай хамтран Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг 2017 онд төгсөж буй төгсөгчдөөс авах Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын ил тод байдлыг хангах, ашиг сонирхолын зөрчлөөс ангид ажиллах зорилгоор шалгалтын зохион байгуулалтад томилогдон ажиллах мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, сургуулийн төлөөлөл, тус төвийн мэргэжилтнүүдэд зориулан сургалт зохион байгууллаа.