Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар 44 654 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2677 төрөлтөөр буюу 6.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 44 948 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2703 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 162 буюу 51.5 хувь нь хүү, 21 786 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 3.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 608 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.5 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 756 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 10 048 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1024 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6115 тохиолдол буюу 60.9 хувь нь эрэгтэй, 3933 буюу 39.1 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 24 928 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 78.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3657 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 15.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

УНТЭ-ийн Уламжлалт эмчилгээний тасгаас “Хил хязгааргүй зүүний эмч нар” олон улсын нийгэмлэгтэй хамтран “Өвдөлтийн үеийн цогц менежмент” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтаар уламжлалт анагаах ухаан, зүү эмчилгээ, НАДА протоколын аргаар өвдөлтийн үед авах арга хэмжээний талаар сургалт болох тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжийн анхааралд

Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжийн анхааралд

СОС Медика Монголиа Олон Улсын эмнэлэгт ажилтан шалгаруулж авна.

СОС Медика Монголиа Олон Улсын эмнэлэгт ажилтан шалгаруулж авна.

Сургалт  2017 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Сүүлийн жилүүдэд орчин үеийн дэвшилтэт техник, технологи эмнэлэгт нэвтэрч, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангамж сайжирч байгаа боловч техникийн найдвартай, баталгаатай ажиллагааг хангахад удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт  чухал асуудлын нэг болоод байна. ЭМСХХ-5 төслийн хүрээнд 2015 онд эмнэлгүүдийн удирдлага, инженер техникийн ажилчдын дунд техникийн чиглэлийн асуумжаар судалгаа явуулж сургалтын хэрэгцээ, сэдвийг тодорхойлсон болно.