Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

2012 оны 6-р сарын 25-ны өдөр Зөвшөөрлийн дахин шалгалтад орсон мэргэжилтний нэрс, дүн 

ЗГХА –ЭМГ-ын Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтэст ирүүлсэн хүсэлтийн дагуу Анагаах ухааны статистикч бага эмчийн мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалтыг Эрүүл мэндийн статистикийн хэлтэс зохион байгуулж 5 сарын 22-наас эхлэн 1 сарын турш танхимын сургалтаа хийж дуусгалаа. Мэргэжил дээшлүүлэх сургалтад 8 статистикч бага эмч хамрагдсан бөгөөд 1 сар онол болон дадлагын хичээл орсон юм.Мэргэжил олгох сургалтад хамрагдсан 19 эмнэлгийн мэргэжилтэн цаашид зайн сургалтаар болон бичиглэл судалгааг өөрсдийн ажилладаг эрүүл мэндийн байгууллагын тоон мэдээлэлд хийх зэрэг даалгавруудыг 2 сарын хугацаанд гүйцэтгэж, дүгнүүлэн мэргэжлийн үнэмлэхээ гардан авах юм.

 “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулийн 33.1 дэх заалтыг үндэслэн Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн маягт хэвлүүлэх ажилд доорх нөхцлийн дагуу үнийн саналаа 2012 он 7 дүгээр сарын 04-ны  дотор ирүүлнэ үү.

“Төрийн болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах нь ” сэдэвт туршлага солилцох уулзалтыг чанарын менежерүүдийн 6-р сарын ажлыг хариуцсан баг, ЗГХА-ЭМГ, НЭМГ, ЭМШУИС-ийн НЭМС-тай хамтран СОС Медика эмнэлэгт 2012 оны 6 дугаар сарын 21-нд зохион байгуулж 45 байгууллагын чанарын менежерүүдийг хамрууллаа. Туршлага солилцох уулзалттай холбоотой илтгэлийг чанарын булангийн туршлага солилцох үйл ажиллагаа хэсэг рүү орж танилцана уу