Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Манай хэлтэс нь эмнэлгийн техник технологийн шинэчлэл, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх стратегийн хүрээнд  эрүүл мэндийн байгууллагын стратеги, санхүү, эдийн засгийн төлөвлөлт, стандарт, шинэ технологи нэвтрүүлэхэд мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг.

Эрүүл мэндийн болон бусад салбарт “Тамхигүй ажлын байр” бий болгох замаар эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны Үндэсний стратегийг хэрэгжүүлэх, эрүүл ажиллах орчин бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд байгууллага, хамт олны оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх.

ЗГХА-Эрүүл мэндийн газрын Дэд даргын баталсан удирдамжийн дагуу 4 хүний бүрэлдэхүүнтэй баг Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, 8 өрхийн эрүүл мэндийн төвд зонхилон тохиолдох халдварт бус өвчин /Артерийн гипертензи, Чихрийн шинжин хэв шинж 2, хөхний өмөн,

Өнөөдөр дэлхий дахинаа хэрэглэж байгаа хүмүүсийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг,  цорын ганц урьдчилан сэргийлж болох үхлийн шалтгаан бол тамхи юм. Тамхины тахал нь жил бүр ойролцоогоор 6 сая хүнийг үхэлд хүргэдэг.  20 дугаар зуунд тамхи нь 100 сая хүний нас баралтын шалтгаан болсон. Тамхины эсрэг арга хэмжээ авахгүй бол 21 дүгээр зуунд 1 тэрбум хүн амь насаа алдах аюултай байна.