Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

“Түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн онцгой байдлын газрын аврагч нарын эмнэлгийн анхны тусламж  үзүүлэх  чадавхийг нэмэгдүүлэх  зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Түргэн тусламжийн үйлчилгээний алба, Нийслэлийн яаралтай тусламжийн төв, Онцгой байдлын ерөнхий газраас  хамтран 21 аймгийн  онцгой байдлын аврагч  болохоор бэлтгэгдэж буй  61 хүнд “АВРАГЧИД- ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ  ТУСЛАМЖ” сургалтыг  2012 оны 11 сарын 05-аас 12-ны өдрүүдэд  Онцгой байдлын Ерөнхий Газрын аврах тусгай ангийн сургалт арга зүйн төвд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн эмч нарын чадавхийг бэхжүүлэх  төгсөлтийн дараахь 21 хоногийн сургалт  2012 оны 10 дугаар сарын  18 –наас эхэллээ.Энэхүү сургалтыг Глобал сангийн ДОХ сүрьеэгийн төслөөс санхүүжүүлж,  НЭМС болон Эрүүл мэндийн хөгжлийн төв  хамтран  зохион байгуулж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Бага, дунд орлоготой иргэдийнхээ эрүүл мэндийн эрхийг хамгаална” гэсэн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас  “Эрүүл чийрэг Монгол хүн” аяныг 2012оны 10.17-2012.11.17-ны хооронд 1 сарын  аяныг зохион байгуулж  байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 10 сарын 23-ны өдрийн 371 дугаар “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 10 дугаар сарын 27-ны Бямба гарагийн 10 – 13 цагийн хооронд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгууллаа.