Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

2010 онд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулинд шинэчилсэн найруулгаар  зарим нэмэлт өөрчлөлтүүд орсон. Тухайлбал: Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, хангамжийн талаархтөрийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, эмийн хаяглалт, тэмдэглэгээнд тавих шаардлага, эмийн хэрэглэх зааврын агуулга  мэдээлэл нь

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Тохиролцоонд тусгагдсан “Сөүл төсөл”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлүүлэх хоёр улсын эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Дэлхийн ихэнх улс орнууд Их Британи, АНУ, Европын болон олон улсын фармакопейг эмийн чанарын шинжилгээнд түгээмэл ашиглан, мөрдөхөөс гадна өөрийн орны фармакопейг боловсруулан гаргаж мөрдөж байгаа билээ

Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4 /ADB/ төслийн захиалгаар Монгол улсын Эмийн зохицуулалтын хууль эрх зүйн үндэслэл, бүтэц, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн дүр зургийг гаргах зорилгоор  ДЭМБ-ын боловсруулсан Эмийн зохицуулах