Эрүүл мэндийн сайдын хүргүүлсэн албан даалгаврын дагуу холбогдох албаны хүмүүс өчигдөр телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай интернэтээр холбогдож эхийн эндэгдлээс сэргийлэх ажлын хүрээнд хийж буй ажил болон өвөлжилтийн байдалтай нь танилцав.
Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, “ЭМСХХ-3” төслөөс хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Эмнэлгийн удирдлагын багийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв боловсруулах чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалтыг 2012 оны 11-р сарын 29-30-ны өдрүүдэд ЭМЯ-тай хамтран МИАТ-ын “ Жаргалант” амралтанд зохион байгууллаа. Энэ удаагын сургалтанд ЭМЯ, ЭХЭМҮТ, ГССҮТ, УIIТЭ-ийн удирдлагын багууд хамрагдсан бөгөөд 12 сарын 05-07-нд УIТЭ, УIIIТЭ, ХӨСҮТ, АӨСҮТөвийн удирдлагын багуудыг оролцуулахаар төлөвлөж байна.
Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа журмын дагуу зохион байгуулагдах тул энэхүү үйл ажиллагааг 2013 онд (шинээр эрх хүсч байгаа) зохион байгуулах хүсэлтэй мэргэжлийн нийгэмлэг, холбоод шалгуурын дагуу материалаа бүрдүүлж (материал ирүүлэх сүүлийн өдөр 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16,00 цаг) Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Төгсөлтийн дараах сургалтын албанд ирүүлнэ үү.