Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Улсын их хурлын 14 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2012 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай “ 6 дугаар тогтоолын дагуу тус агентлаг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж байгаа тул 9 дүгээр сарын 14-нд авах эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт  тодорхойгүй хугацаагаар түр хойшлогдох болсныг мэдэгдье. 

       Сүүлийн жилүүдэд бидний хүрээлэн буй орчин, байгаль цаг уурын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, нийгэм эдийн засгийн хөгжил зэрэг асар олон хүчин зүйлээс хамааран шинэ халдварт өвчин тархаж, хүний эрүүл мэнд, дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулж, худалдаа наймаа, аялал жуулчлал үлэмж нэмэгдсэн даяршлын өнөө үе нь хүн, мал амьтны халдварт өвчин үүсгэгч нэг төрөл зүйлээс нөгөө рүү дамжин тархах нөхцөлийг бүрдүүлж байна.
          Шинэ болон сэргэж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах нь дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудлын нэг болж байна.
         Иймд олон улсын эрүүл мэндийн дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх Ази, номхон далайн бүсийн орнуудын стратегийг хэрэгжүүлэх, салбар хоорондын болон дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлж, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний симпозиумыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм.
          Ээлжит 4-р симпозиумыг 2012 оны 9-р сарын 6-7-нд ЭМЯ, ЗГХА-ЭМГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, МЭХ, ЭМШУИС, ДЭМБ, Флоридагийн Их сургууль хамтран зохион байгуулахаар ЭМС-ын 278 тоот тушаалаар ажлын хэсэг гарч, бэлтгэл ажил хийгдэж байна. 
       Тус симпозиумд АНУ-ын Флоридагийн Их Сургууль, Нийгмйин эрүүл мэндийн сургуулийн захирал Проф. Грегорий С. Грэг MD., MPH, Бүгд Найрамдах Чех Улсын Малын халдварт өвчин, паразит судлалын төвийн профессор Др. Даниела Лукисова, Уганда улсын Мал эмнэлгийн хүрээлэнгийн ажилтан Др. Инонголет Франсис Олаки зэрэг халдварт өвчин, мал эмнэлгийн чиглэлээр ажилладаг 9 эрдэмтэн, багш нар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай улсын эрдэмтэн, судлаач нар лекц уншиж, судалгааны үр дүнг танилцуулна. Иймд дээрх салбарын эмч, мэргэжилтнүүд та бүхэн өргөнөөр оролцоно уу.  
Симпозиум 2012 оны 9-р сарын 6-7-нд ХӨСҮТ-ийн хурлын танхимд зохион байгуулагдана.

Зохион байгуулах ажлын хэсэг

Ажлын байрны нэр: Хэвлэл мэдээллийн байгууллага  хариуцсан ажилтан