Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Дэлгэр сайхан сэтгэлтэй

Дээл бүсэн гоёлтой

Дэлхий тэнийм баясгалантай

Дээдэс нялхаст бэлэгтэй

Хоймортоо нарны бурхадтай

Хажуудаа насны бурхантай

Эрүүл  энх  саруул  сайхан

Эрч дүүрэн сэтгэл тївшин

Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.

 Гамшиг, онцгой байдлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчдад ажлын байран дээр бие биендээ амилуулах суурь тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор Эмнэлгийн Яаралтай, Түргэн Тусламжийн Сүлжээ Зохицуулалтын Алба,  УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч нартай хамтран ЭМХТ-ийн ажилчидад зориулж “Амилуулах тусламж” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2013 оны 1-р сарын 31-нд байгууллага дээрээ зохион байгууллаа.

-         Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,

-            Шингэн хангалттай уух, эрүүл, аюулгүй, илчлэг, шаардлага хангасан  хоол хүнс хэрэглэх.

-            Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж занших.

-            Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх.

-            Гэр, сууц, анги танхим, ажлын байр орчныг тогтмол агааржуулж, дулаан /18-22 хэм / байлгах.

-            Нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.

-            Даарахгүй байх, цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах,