Тийн ялгуусан хэмээх усан Могой жилийн билгийн тооллын Шинийн 15-ны буюу 2013 оны 2 дугаар сарын 25-ны билэгт сайн өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олон 9 хүсэл буюу хувь хүн өөрийгөө хөгжүүлэх амин 3 хүсэл, байгууллагаа хөгжүүлэх чин 3 хүсэл, эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх алтан 3 хүслээ хөгжин дэвжихийн бэлэгдэл болсон “Хөгжлийн өргөө”-ндөө өргөж, тухайн байгууллагад олон жил хөдөлмөрлөж, оюун чадлаа шингээсэн үе үеийн ахмад ажилтнуудынхаа хамтаар Түүхийн булангийнхаа нээлтийг хийлээ.
2013 оны 2 дугаар сарын 10-наас 2 дугаар сарын 13-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 592 эх амаржиж, 591 нярай амьд төрсөн байна. Амьгүй төрөлтийн 3 тохиолдол бүртгэгдсэнээс Дундговь аймаг 1, Улаанбаатар хотод 2 тохиолдол тус тус бүртгэгджээ. Эхийн эндэгдлийн 2 тохиолдол бүртгэгдсэнээс Ховд аймаг, Нийслэлийн 1-р амаржих газарт тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглах зорилгоор туулах чадвар сайтай FORD RANGERS маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал сар шинийн баяр “Цагаан сар”-ыг угтан зарим аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлагуудтай видео хурал хийж баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй болон бэлэн байдлыг хангаж ажиллахыг захилаа. Аймгуудаас холбогдож тулгамдаж буй асуудлаа танилцуулахад, Дундговь аймгийн нийт нутгаар цас ихээр унасан, мөнЦагаандэлгэр сумын эрүүл мэндинй төвд автомашин яаралтай хэрэгтэй байгааг тус аймгийн ЭМГ-ын дарга дуулгалаа.