Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

1.Ариун цэврийн тухай хууль

2.Авлигын эсрэг хууль

3.Дархлаажуулалтын тухай хууль

4.Донорын тухай хууль

5.Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль

6.Тамхины хяналтын тухай хууль

7. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль

8. Эрүүл мэндийн тухай хууль

9.Мансууруулах эм, сэтгэцэд нєлєєлєх бодисын эргэлтэд хяналт тавих тухай

10.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ

11. Хүний дархлал хомсдoлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай

 

Эдгээр хуулийг дараах сайтаас уншиж болно.

www.moh.mn 

www.legalinfo.mn

 

Төгсөлтийн дараах сургалтын алба

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН  ТӨВИЙН АРХИВЫН МАТЕРИАЛД ЭХ ХУВИАР ХАДГАЛАГДАЖ БАЙГАА ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ  ИРЖ  АВНА УУ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, БОЭТ, ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ, ТӨВИЙН ДАРГА, ЗАХИРАЛ НАРЫН АНХААРАЛД 

Сүхбаатар дүүргийн засаг даргын 2013 оны 04 сарын 15-ны өдрийн 158 дугаар “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 04 дүгээр сарын 20-ны Бямба гарагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж байгууллагынхаа эзэмшлийн талбай, хашааг цэвэрлэлээ.Энэхүү ажилд идэвхтэй оролцсон нийт ажилчиддаа талархал илэрхийлье.