Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТАНДОРОХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД

Монгол улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэн зохион байгуулагдсантай холбоотойгоор  хуучнаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар татан буугдаж Эрүүл мэндийн сайдын 2012 оны 320 тоот тушаалын дагуу  эрүүл мэндийн  ажилтны мэдлэг, мэргэжил, мэргэшил болон ур чадварын хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн салбарт  шинэ технологи нэвтрүүлэх, шинэ мэдээлэл, мэдлэг үйлдвэрлэх замаар эрүүл мэндийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Эрүүл мэндийн хөгжлийн төвийг байгуулсан. Эрүүл мэндийн сайд Н. Удвал нь  тус төвд  хүрэлцэн ирж  төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ч.Бат-Эрдэнэд байгууллагын тамгыг  хүлээлгэн өглөө.

2012 ОНЫ 09-Р САРЫН 14-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЙСАН  ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫГ 2012 ОНЫ 10-Р САРЫН 11-12-НЫ ӨДӨР АВАХ БОЛСОН ТУЛ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ, ШАЛГАЛТАД ОРОХ КОДОО 10-Р САРЫН 10-НЫ ӨДӨР БАГУУЛЛАГЫН ВЕБ ХАЯГААР БОЛОН ГАДНАХ САМБАРААС ХАРНА УУ.