Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

  Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс санаачлан "Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, менежмент" сэдэвт захиалгат сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд тус сургалтанд Орхон аймгийн БОЭТ, ЭМГ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Баянгол дүүргийн хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагууд оролцож нийгмийн эрүүл мэнд, төр хувшийн хэвшлийн түншлэл, эрүүл мэндийн салбарын маркетинг, удирдлагын арга, барил, манлайлал, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын харьцаа хандлагын талаар хэлэлцэж байна. 

Төгсөлтийн дараах сургалтанд үндсэн мэргэжлээр суралцагч резидент эмч нарын дунд зохион байгуулсан ур чадвар сорих тэмцээний эхний шатны шалгаруулалтанд оролцсон 8 багаас  УНТЭ-ийн “Эмчийн гарын үсэг” баг,  УГТЭ, Ачтан эмнэлгийн хамтарсан “ Шинэчлэл” баг,  ЭХЭМҮТ-ийн “Зөв эргэлт” баг,  КНАГ, ЭСҮТ-ийн хамтарсан “ Арга билиг” багууд шалгарч дараагийн шатны тэмцээнд оролцох эрх авсан билээ.

Дээрх багууд 2 дахь шатны  шалгаруулалтанд  Эрүүл мэндийн салбарын шинэчлэл сэдвээр илтгэл, амилуулах лавшруулсан тусламж, эмнэл зүйн тохиолдолд дүгнэлт шийдвэр гарган, эмчилгээний тактик боловсруулах, багийн ахлагчдын хооронд авхаалж самбаа сорих тэмцээн зэрэг төрлөөр 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өрсөлдөх болсон тул багуудад амжилт хүсч тэмцээндээ сайн бэлдэхийг уриалж байна.