Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төв Бүгд найрамдах Солонгос улсын Рафаэл клиник интернэйшнл төрийн бус байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа 2013.05.17-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Рафаэл болон ЭМХТ-ийн зүгээс МУ-ын эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх ажлыг илүү үр дүнтэй явуулахын тулд хамтран ажиллах явдал юм.

 

ЗАРЛАЛ

 2013 ОНЫ 5-Р САРЫН 16-17-НД БОЛОХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ ДАРААХ МАТЕРИАЛЫГ АВЧИРНА УУ.

 

  • ДИПЛОМ /эх хувиараа/
  • ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ/эх хувиараа/
  • ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТ
  • ХАРАНДАА БАЛЛУУР
  • БУСАД МАТЕРИАЛ

 ШАЛГАЛТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН 2-Р БАЙРАНД БОЛНО.

ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 1 ЦАГИЙН ӨМНӨ ЭХЭЛНЭ. ШАЛГАЛТААС ХОЦОРСОН БОЛОН ДЭЭРХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭЭГҮЙ БОЛ 7-Р САРЫН ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

  ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН АЛБА


2013  оны  5  дугаар сарын  10-ны  өдрийн  15.00 цагаас байгууллага дээрх ногоон орчинг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах үйлсэд  хамт олны  оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  төв байрны  урд талын талбайд  мод  тарих  ажлыг зохион явууллаа

1.Ариун цэврийн тухай хууль

2.Авлигын эсрэг хууль

3.Дархлаажуулалтын тухай хууль

4.Донорын тухай хууль

5.Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль

6.Тамхины хяналтын тухай хууль

7. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль

8. Эрүүл мэндийн тухай хууль

9.Мансууруулах эм, сэтгэцэд нєлєєлєх бодисын эргэлтэд хяналт тавих тухай

10.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ

11. Хүний дархлал хомсдoлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай

 

Эдгээр хуулийг дараах сайтаас уншиж болно.

www.moh.mn 

www.legalinfo.mn

 

Төгсөлтийн дараах сургалтын алба