Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар 31 574 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2625 төрөлтөөр буюу 9.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 785 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2642 хүүхдээр буюу 9.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 352 буюу 51.4 хувь нь хүү, 15 433 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 34.6 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 10.6-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 446 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 540 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 7148 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 683 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4345 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 2803 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 17 530 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 55.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4574 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 17.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

2012 оны 05 дугаар сарын 11-ны зөвшөөрлийн шалгалтад  бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн нэрс

2012 оны 05 дугаар сарын 11-ны зөвшөөрлийн шалгалтад  бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн нэрс

Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт  шатанд нь оношлох, эмчлэх эрт илрүүлгийн үзлэгийг  Монгол орон даяар 2012 оны 4-р сарын 7-ны өдрөөс эхлүүлсэнтэй холбогдуулан ЗГХА-ЭМГ, ММСС-гийн

Эрүүл мэндийн болон бусад салбарт “Тамхигүй ажлын байр” бий болгох замаар эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны Үндэсний стратегийг хэрэгжүүлэх, эрүүл ажиллах орчин бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд байгууллага, хамт олны оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх.

Эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, нотолгоонд суурилсан, оновчтой эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг хэмжихэд шаардлагатай мэдээллийн бааз бүрдүүлэх. 