Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар 31 574 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2625 төрөлтөөр буюу 9.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 785 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2642 хүүхдээр буюу 9.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 352 буюу 51.4 хувь нь хүү, 15 433 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 34.6 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 10.6-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 446 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 540 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 7148 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 683 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4345 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 2803 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 17 530 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 55.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4574 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 17.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Уламжлалт бус эмчилгээний аргыг сонирхох нь маш олон нөхцлөөс хамаардаг билээ. Анх 1956 оноос эхлэн Европд талидомидыг эмчилгээнд нэвтрүүлснээс хойш хүн төрөлхтөн эмнээс болж ямар аюулд өртөж болохыг мэдэрсэн юм. Таван жилийн дотор энэ эмийг хэрэглэсэн эрүүл эхээс 8000 хүүхэд төрөлхийн гажигтай мэндэлсэн байна. 

2012 оны  6 сарын 5-ны өдөр 12 цагаас эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэг гардуулах хэвлэлийн бага хурал ЭМЯ-ны сургалт, мэдээллийн төвийн “ Б” танхимд боллоо.

2012 оны  6 сарын 5-ны өдөр 12 цагаас эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэг гардуулах хэвлэлийн бага хурал ЭМЯ-ны сургалт, мэдээллийн төвийн “ Б” танхимд боллоо.

Манай хэлтэс нь эмнэлгийн техник технологийн шинэчлэл, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх стратегийн хүрээнд  эрүүл мэндийн байгууллагын стратеги, санхүү, эдийн засгийн төлөвлөлт, стандарт, шинэ технологи нэвтрүүлэхэд мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг.

Эрүүл мэндийн болон бусад салбарт “Тамхигүй ажлын байр” бий болгох замаар эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны Үндэсний стратегийг хэрэгжүүлэх, эрүүл ажиллах орчин бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд байгууллага, хамт олны оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх.