Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Шинэчлэлийн Засгийн газраас хийж байгаа ажил, зорьж байгаа төлөвлөгөөг төрийн албаны бүх шатандаа ойлгож хүчээ нэгтгэх нь чухал гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэл-Сэтгэл гарган хийх ажил” сэдэвт төрийн албан хаагчдын анхдугаар уулзалт дээр хэллээ.

Монгол төрийн ачааны хүндийг үүрдэг яам, агентлаг болон нийслэлийн захиргааны бүх байгууллагын 7000 гаруй албан хаагч өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт цуглан, ойрын жилүүдэд төрийн бодлого хаашаа чиглэхийг, албан хаагчид ажилдаа ямар зарчим баримтлах ёстойг хэлэлцлээ. Төрийн албан хаагчид анх удаагаа өргөн бүрэлдэхүүнээр цугласан энэ уулзалтын үеэр Засгийн газрын бүх сайд хариуцсан салбартаа хийж буй ажил, шинэчлэлийг танилцуулсан юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 2013 оныг “Эмнэлгийн мэргэжилтний сургалт ур чадварыг дэмжих ” жил болгосонтой холбогдуулан төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, сургалтыг чанаржуулах, Төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага судлах зорилготойгоор энэхүү тэмцээнийг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын дарга, захирал нартай "Сахилга, хариуцлага, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилт, байгууллагын хөгжлийг хангах" чиглэлээр хийх ажлын талаар амлалтын гэрээ байгууллаа.

Хятад улсад, 2013 оны 2 дугаар сарын 19-ээс 4 дүгээр сарын 2-ны байдлаар шувууны томуугийн А/Н7N9/ вирусын халдварын хүний өвчлөлийн 7 тохиолдол бүртгэгдэж 2 нь нас барсан байна. Өвчний хяналт сэргийлэлтийн лабораторид хийсэн шинжилгээгээр онош нь батлагдсан байна.  Энэ нь томуугийн A(H7N9) вирусээр үүсгэгдсэн хүний өвчлөлийн анхны тохиолдол бөгөөд  ДЭМБ-ын мэдээлж байгаагаар уг үйл явдал нь онцгой тохиолдол гэж үзэж байна.