Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар 44 654 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2677 төрөлтөөр буюу 6.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 44 948 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2703 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 162 буюу 51.5 хувь нь хүү, 21 786 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 3.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 608 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.5 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 756 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 10 048 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1024 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6115 тохиолдол буюу 60.9 хувь нь эрэгтэй, 3933 буюу 39.1 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 24 928 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 78.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3657 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 15.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Энэхүү сургалт нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн тогтолцооны судалгааны албанаас  явуулсан сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгааны үр дүнд үндэслэгдсэн бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникийн ажилчдад  тухайн тоног төхөөрөмжүүдийг хэвийн үйл ажиллагаагаар хангах, ашиглалтын түвшинг дээшлүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Телемедициний алба нь алслагдсан хүн амд үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор 2012 онд доорх чиглэлүүдээр зайн сургалтыг зохион байгууллаа.

Мэргэшүүлэх болон давтан сургалт эрхлэж буй байгууллагуудад Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2011 оны 408/500 дугаар тушаалын дагуу эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн болон үндсэн мэргэжил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын явцад эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн ажлын албанаас Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн захирлын баталсан удирдамжийн дагуу үнэлгээ хийж байна.

Эрүүл мэндийн тогтолцооны судалгааны алба нь аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, үндэсний төвүүд болон хувийн хувшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникийн ажилтаны мэдлэг мэргэшлийн талаар болон сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор судалгаа авсан.