Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар 44 654 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2677 төрөлтөөр буюу 6.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 44 948 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2703 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 162 буюу 51.5 хувь нь хүү, 21 786 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 3.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 608 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.5 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 756 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 10 048 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1024 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6115 тохиолдол буюу 60.9 хувь нь эрэгтэй, 3933 буюу 39.1 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 24 928 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 78.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3657 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 15.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн сайдын хүргүүлсэн албан даалгаврын дагуу холбогдох албаны хүмүүс өчигдөр телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай интернэтээр холбогдож эхийн эндэгдлээс сэргийлэх ажлын хүрээнд хийж буй ажил болон өвөлжилтийн байдалтай нь танилцав.

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, “ЭМСХХ-3” төслөөс хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Эмнэлгийн удирдлагын багийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв боловсруулах чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалтыг 2012 оны 11-р сарын 29-30-ны өдрүүдэд ЭМЯ-тай хамтран МИАТ-ын “ Жаргалант” амралтанд зохион байгууллаа. Энэ удаагын  сургалтанд ЭМЯ, ЭХЭМҮТ, ГССҮТ, УIIТЭ-ийн удирдлагын багууд хамрагдсан бөгөөд  12 сарын 05-07-нд  УIТЭ, УIIIТЭ, ХӨСҮТ, АӨСҮТөвийн удирдлагын багуудыг оролцуулахаар төлөвлөж байна.

Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа  журмын дагуу зохион байгуулагдах тул энэхүү үйл ажиллагааг 2013 онд (шинээр эрх хүсч байгаа) зохион байгуулах хүсэлтэй мэргэжлийн нийгэмлэг, холбоод шалгуурын дагуу материалаа бүрдүүлж  (материал ирүүлэх сүүлийн өдөр 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16,00 цаг) Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Төгсөлтийн дараах сургалтын албанд ирүүлнэ үү.