Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар 44 654 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2677 төрөлтөөр буюу 6.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 44 948 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2703 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 162 буюу 51.5 хувь нь хүү, 21 786 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 3.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 608 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.5 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 756 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 10 048 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1024 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6115 тохиолдол буюу 60.9 хувь нь эрэгтэй, 3933 буюу 39.1 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 24 928 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 78.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3657 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 15.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Алсын дуудлагын эмч нaрыг шагнаж урамшууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн яаралтай тусламжийн зохицуулалтын алба нь  21 аймгаас эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийн алсын дуудлагыг  24 цагаар хүлээн авч  зохицуулалт хийдэг.

Төгсөлтийн дараах сургалт эрхлэгч шилдэг байгууллагуудаа тодрууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Төгсөлтийн дараах сургалтын алба 2013 оны 11 сарын 01-ны өдөр эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах

“Эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэл” төслийн шалгаруулалт боллоо.

 Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс салбарын үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр болгох зорилгоор эрдэмтэн,

“Эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэл” төслийн шалгаруулалт боллоо.

 Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс салбарын үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр болгох зорилгоор эрдэмтэн,

Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын 1-p сарын хуваарь.

Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын 1-p сарын хуваарь.