Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЦАХИМ ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭРС

Мэргэжлийн зэрэг горилогчийн өргөдлийн маягт 2015

Зөвшөөрлийн шалгалтанд бүртгүүлэх аргачлал

СУРГАЛТ ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ ХИЙХ ГЭРЭЭ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

Энэхүү гэрээг Эрүүл мэндийн хөгжлийн төвийг төлөөлж Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албаны дарга Д.Уранчимэг /цаашид захиалагч гэх/, нөгөө талаас сургалт эрхлэх байгууллагыг төлөөлж .....................................................................................-ийн дарга /захирал/ ......................................................

/цаашид гүйцэтгэгч гэх/ нар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн, төрөлжсөн, дээшлүүлэх сургалтыг//зур/ цаашид “ЭМС, БШУС-ын хамтарсан 2013 оны 12 дугаар сарын .27-ны өдрийн 491/472 дугаар тушаалын 1-10 дугаар заалтаарсургалтыг журмын хүрээнд хэрэгжүүлжчанартай зохион байгуулахаар дараах нөхцөлийг харилцан тохиролцож гэрээг байгууллав.

 

Хоёр. Гэрээний үндсэн зорилго

 

2.1. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

2.2. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу чанартай зохион байгуулахад чиглэгдэнэ.

2.3. Энэхүү гэрээг байгуулагчид нь гэрээний зорилгод нийцүүлэн гэрээг 2015 оны .....дүгээр сарын ......-нээс 20....... оны ......дугаар сарын ......-ны өдрийг хүртэл .........жилийн хугацаанд мөрдөхөөр тохиролцов.