Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Франц, Монголын түншлэлийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Францын Пьер ба Мари Кюригийн их сургууль, Парисын VII  Дидерогийн  их сургуулиуд хамтран Монголын эмч нарт гэмтлийн мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сургалтыг 2014-2016 хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нийт 10 удаагийн сургалт хийхээс  4-р ээлжийн сургалтыг 2015 оны 04 сарын 27-ноос 05 сарын 01-ны хооронд нийт 5 өдрийн хугацаатай зохион байгууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвд доорх сул ажлын байранд ажилтан шалгаруулж авна

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын баримт бичиг
  • Иргэний үнэмлэх
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2015 оны 05  дугаар сарын 15-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн газрын Захиргааны  хэлтсийн 203 тоотод бүртгэнэ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төв байранд 2015 оны 05 дугаар с арын 08-ны өдөр 11-17 цагын хооронд цахилгааны хязгаарлалт хийгдэх тул тус өдөр явагдах байсан ЛИЦЕНЗ-ийн шалгалт 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болон хойшлогдлоо

Эрүүл мэндийн салбарын спортын өрсөлдөөнд ЭМХТ амжилттай оролцлоо.