Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар 11 752 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 төрөлтөөр буюу 1.6 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд 11 825 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 192 хүүхдээр буюу 1.6 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 6021 буюу 50.9 хувь нь хүү, 5804 буюу 49.1 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 17.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 192 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.4-оор өссөн үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 230 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 19.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны эхний 2 сарын байдлаар нас баралтын 2931 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 75 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 1787 тохиолдол буюу 61.0 хувь нь эрэгтэй, 1144 буюу 39.0 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 21 төрлийн 6591 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 20.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 589 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Чөлла Пүг Дү аймгийн Нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн газартай хамтран ажиллах  санамж бичигт ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, НХЭЭМГ-ын дарга Чөүл Воонг Пак нар  гарын үсэг зурлаа.

2015 оны 7 дугаар сарын 30, 31 өдөр шалгалтанд орох мэргэжилтнүүдийн анхааралд

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТАНД ОРСОН МЭРГЭЖИЛТНҮҮД

/Говь-Алтай аймаг АШУҮИС-ДАВТАН ШАЛГАЛТ/

Энэтхэг улсын “МАХ” эрүүл мэндийн төвд эх барих эмэгтэйчүүд болон хүүхэд нярай судлалаар мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сургалтанд хамрагдахын тулд доорх материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтанд орно.

Тавигдах шаардлага

  • Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажиллах
  • Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Сүүлийн хоёр жилд төрийн сангаар гадаад сургалтад хамрагдаагүй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал

  1. CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт (загварын дагуу)
  2. Ажиллаж байгаа байгууллагаас сургалтанд явуулахыг дэмжсэн тодорхойлолт
  3. Зорилгоо тодорхойлсон эссе (өөрийн мэргэжлийн дагуу суралцах чиглэл, зорилгоо тодорхойлсон байх)
  4. Удирдах албан тушаалтны таныг тодорхойлсон захидал (таныг сайн тодорхойлж чадах 2 хүний тодорхойлолт)
  5. Англи хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо(англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх)
  6. Дипломын хуулбар (монгол хэл дээрх,нотариатаар батлуулсан байх)
  7. Эмчлэх эрхийн зөвшөөрлийн  хуулбар (нотариатаар батлуулсан байх)