Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

2015 оны 10-р сарын цахим шалгалтанд тэнцсэн мэргэжилтнүүдийн дүн

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
ЦААСАН ШАЛГАЛТАНД ОРСОН МЭРГЭЖИЛТНИЙ НЭРС, ДҮН

2015 оны 10 сарын 23 өдөр

Код Вариант Оноо
1015 0 71
1004 0 18
1001 0 69
1016 0 77
1002 0 27
1003 0 38
1017 0 69
1000 0 63
1008 A 70
1011 A 73
1005 A 71
1007 A 69
1009 A 73
1006 A 73
1010 A 67
1012 A 72
1013 A 73
1014 A 69

2016 ОНЫ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБООДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа 2016 онд журмын дагуу зохион байгуулагдах тул энэхүү үйл ажиллагааг 2016 онд шинээр зохион байгуулах хүсэлтэй мэргэжлийн нийгэмлэг холбоод шалгуурын дагуу материалаа бүрдүүлж 2015 оны 10 сарын 9-ны өдрөөс 2015 оны 11 сарын 9-ны өдрийн хооронд (16:00 цаг) Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанд ирүүлнэ үү.

 Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоод www.chd.mohs.mn  хаягаар орж бүрдүүлэх материалын талаар мэдээлэл авна уу.

 (Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 16:00 цаг)

 Эрүүл мэндийн хөгжлийн төв