Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэнд, спортын яамны харъяа байгууллагуудын хаяг шинэчлэгдлээ.

www.moh.mn хаяг нь Эрүүл мэндийн яам байхад ашиглагдаж байсан бөгөөд Эрүүл мэнд, спортын яам болсноор хаягаа шинэчлэн www.mohs.mn болгон өөрчиллөө.

Тус шинэчлэлээр Эрүүл мэндийн хөгжлийн төв цахим хуудасаа WWW.CHD.MOHS.MN болгон шинэчлэлээ.

Эрүүл мэнд, спортын яамны харъяа байгууллагуудын цахим хуудасны хаяг "moh.mn" байсан бол "mohs.mn" болсон байна.

 

 

 

2015 онд  Анагаахын боловсрол олгох их, дээд сургууль төгсөгчдөөс авсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын ерөнхий мэргэжлийн асуулт, хууль эрх зүй,  ёс зүй, нийгмийн эрүүлийн асуултын хүнд хөнгөний зэрэг, харьцааг үндэслэн шалгалтын босго оноог 90 болгож бууруулан тооцохоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, шалгалтын комисс шийдвэрлэлээ. 

Шалгалтын нэгдсэн дүнг Эрүүл мэндийн хөжглийн төвийн цахим хуудсанд байршуулахаас гадна харъяа сургуулиуд хүргүүлнэ. 

Шалгалтын босго оноонд хүрээгүй төгсөгчид Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд хандан шалгалтын зарлал харан, хуваарийн дагуу бүртгүүлэн шалгалтаа өгнө үү.

ЭМС-ийн сайд Г.Шийлэгдамба ЭМХТ дээр хүрэлцэн ирж  Удирдах ажилтны сургагч багш бэлтгэх сургалтын явцтай танилцаж, сургалтад сууж байгаа төв болон тусгай мэргэжлийн эмнэлгүүдийн удирдлагууд,  аймаг, нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзан цаг үеийн байдлаар мэдээлэл хийж санал солилцлоо.

Эрүүл мэндийн салбарын хөгжилд удирдах ажилтны мэдлэг, ур чадвар болон туршлага нэн чухал юм. ЭМХТ нь 1996 оноос эхлэн эрүл мэндийн удирдлагын мэргэжил олгох болон богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж ирсэн.