Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс үндсэн мэргэшил эзэмшихээр  суралцаж буй эмч нарын дунд мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорих тэмцээнийг жил бүр уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү тэмцээний зорилго нь үндсэн мэргэшил эзэмшихээр  суралцаж буй эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын үйл ажиллагааны харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байлаа. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчдын эрдэм шинжилгээ судалгаа хийх ур чадварыг нэмэгдүүлэх, алба хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэхээр “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

Код Регистер Шалгалт өгөх мэргэжил Гарын үсэг
1 2712 ДН87112801 Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний эмч 87
2 3200 ЧВ85110661 Гэмтлийн эмч  
3 3317 ЕС76102604 Эх барих эмэгтэйчүүдийн эмч 79
4 3318 ЙС70010509 Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ирээгүй
5 7044 ЖЯ85022210 Ерөнхий эмч 74
6 7045 УШ89112109 Ерөнхий эмч 54

“Эрүүл мэндийн ажиллагсдад зориулсан эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх”
сургалт зохион байгуулагдах гэж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр эмч мэргэжилтний багаж тоног төхөөрөмжтэй ажиллах мэдлэг чадварыг дээшлүүлэх, яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэхэд багаж тоног төхөөрөмжийн бэлэн  байдлыг хангах, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 10-нд “Эрүүл мэндийн ажиллагсдад зориулсан эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх” сургалтыг зохион байгуулах гэж байна.