Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

2015 онд Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгсөгчдийн эмнэлгийн мэргэжилтний

 мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд орсон оюутны код

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн

15,16,17-ны өдрийн шалгалтанд орсон хүмүүсийн код

Дэлхий дахинаа бүртгэгдэж буй нас баралтын 9.1% нь осол гэмтлийн шалтгаантай байна. ДЭМБ-ын 2010 оны тайланд зам тэврийн ослын улмаас 1.25 сая хүн нас барсан гэж дурджээ. Дээрх осол гэмтэлд нэрвэгдэгчдийн 75% нь хөдөлмөрийн насны залуу хүмүүс байжээ. Бидний амьдралд өдөр тутам тохиолдох 20 гэмтэл тутмаас 1 хүн нас барж, 1 хүн хөдөлмөрийн чадвараа насан турш алддаг байна.  Зам тээврийн болон бусад төрлийн осол гэмтэл бага болон дунд орлоготой ялангуяа уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаа улс орнуудад илүүтэй тохиолдож байна.  Бага болон дунд орлоготой улс орнуудад гэмтлийн тусламж үйлчилгээний тогтолцоог өндөр орлоготой, хөгжсөн улс орнуудынхтай адилаар байгуулж, хөгжүүлж чадвал гэмтлийн улмаас учрах нас баралтыг 34-38% бууруулах боломжтой гэж тооцоолжээ.

Монгол улсад осол гэмтлийн улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах явдал эрчимтэй нэмэгдэж байгаа бгөөөд энэ нь өрх гэрийн амьдрал, улмаар эрүүл мэндийн салбар болон эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Монгол улсын хүн амын статистик мэдээгээр осол гэмтлийн улмаас нас баралт нь хүн амын нас баралтын шалтгааны 3-рт, осол гэмтлийн өвчлөл нь хүн амын өвчлөлийн 5-рт орж байна. 2014 онд осол гэмтлийн өвчлөл эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 1.8 дахин илүү тохиолдож, эрэгтэйчүүдийн осол гэмтлийн өвчлөлийн 52.4 хувийг 20-44 насныхан  эзэлж байна. Мөн осол гэмтлийн улмаас 10 000 хүнд оногдох нас баралт 9.3 байна.

 2015 оны 6 сарын 3-нд Францын эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 5 компани Монголын эрүүл мэндийн байгууллага болон ханган нийлүүлэгч компаниудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Air Liquide Medical Systems, Apelem, Schiller, Esaote, OxyplusNovair компаниуд өөрсдийн компаний танилцуулга болон үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг танилцуулсан.

Эдгээр 5 компани нь цаашид Монгол улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр мэдэгдсэн бөгөөд уг 5 компани нь  ГССҮТ-д төслөөр мэс засал, сэхээн амьдруулах тасгийн, оношилгооны тоног төхөөрөмж болон эмнэлгийн хийн үйлдвэрийг хийж гүйцэтгэсэн.

Эдгээрээс Esaote компаний EchoLaser аппарат нь эмчилгээ, оношилгоо, хагалгааны төхөөрөмжүүдийг нэгтгэн бүрдүүлсэн цогц бүтээгдэхүүн юм.