Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж буй 
Нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн удирдлага
, зохион байгуулалтын чиглэлээрх магистрын сургалтанд хамрагдахыг урьж байна.

Сургалтанд хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага:
1.Эрүүл мэндийн салбарт 2-с доошгүй жил ажилласан
2.Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
3.Эмч мэргэжилтэй


Сургалтанд хамрагдагсдаас АШУҮИС-магистрын сургалтын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд
нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 1,
эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 2 хүнийг элсүүлэн суралцуулна.

Холбоо барих утас:11310371

2015 оны 9 дүгээр сарын 28 өдрийн шалгалтын дүн

ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

2015-2016 оны үндсэн мэргэжлийн сургалтын элсэлтийн шалгалтанд 70 буюу түүнээс дээш оноо авч тэнцсэн  төрийн сангийн зардлаар суралцах эмч нарыг  2015 оны 9 сарын 30, 10 сарын 1 – нд байгууллага болон хувийн зардлаар суралцах эмч нарыг 10 сарын 2-нд хяналтын тооны дагуу бүрдүүлсэн материалыг хянан сургалт эрхлэгч байгууллагуудад хуваарилах тул ЭМХТ-н 101 тоотод ирнэ үү. 

Бүрдүүлэх материал:

  1. Суралцахыг хүссэн хувь хүний өргөдөл
  2. Иргэний үнэмлэх /эх хувь, хуулбар/
  3. Анагаах ухааны бакалаврын дипломын хуулбар /нотариатаар баталгаажсан/
  4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажсан/
  5. Захиалагч эрүүл мэндийн байгууллагын суралцуулах тухай албан  бичиг.
  6. Ажлын товч тайлан /баталгаажуулсан байх/
  7. Төрийн зардлаар суралцах бол төрийн санхүүжилтээр суралцагчтай хийх гэрээ 3% /загварын дагуу/, байгууллагын болон хувийн зардлаар суралцах бол захиалагч байгуулагатай хийсэн гэрээ
  8. Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /нотариатаар баталгаажсан-нүүр /зурагтай/, татвар төлсөн, ажилд авсан тушаалын бичилттэй хуудсууд/