Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Ажилтан сонгон шалгаруулж авах зар

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанд:

  1. Ажиллан суралцах эмчийн сургалтын асуудал, ажлын байрны судалгаа, зуучлал хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

-          Ажиллан  суралцах  эмнэлгийн  мэргэжилтний сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг зохион байгуулах

-          Ажиллан суралцах эмчийн сургалтыг тооцох  аргачлалыг боловсронгуй болгох

-          Эмч нарын ажиллан сурч байгаа үйл ажиллагаанд явцын хяналт хийх

-          Эмч нарыг ажиллан суралцахад нь тухайн байгууллага, эмч нарын хүлээх үүргийг боловсронгуй болгох, хяналт тавих

-          Суралцагчийг эмч, эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн харилцаа, хандлагад суралцуулж , ёс зүйн алдаа гаргахгүй ажиллахад  сургалт удирдаж буй эмчид дэмжлэг үзүүлж,  хяналт тавих

-          Ажиллан суралцаж  байгаа  эмч нарыг сургалтын эрх зүйтэй холбоотой мэдээллээр хангах  ажилд  дэмжлэг үзүүлэх

-          Сургагч багш нарыг бэлтгэх санал боловсруулж шийдвэрлүүлэх, сурган заах арга зүйн ур чадварыг нэмэгдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх

-          Сургалтын  үйл ажиллагааны зохицуулалтад  хяналт тавих

-          Сургалтын  үйл ажиллагааны хяналт, баталгаажилтыг  боловсронгуй болгох

-          Ажилан суралцах эмчийн бүртгэлийг хөтлөж, мэдээний санг бүрдүүлж ажиллах

-          Мэдээний сангийн баяжилтийг тогтмолжуулах

-          Эмнэлгийн  мэргэжилтний  ажлын  байрны  судалгаа авч, сул ажлын байрны мэдээллээр Эрүүл  мэндийн  байгууллагуудыг  хангах

-          Анагаах  ухааны  боловсрол  олгох  сургууль болон  мэргэжлийн сургалт төгссөн эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдийн  мэдээллийг  ил тод  мэдээлэх

-          Эрүүл  мэндийн  байгууллагууд болон эмч мэргэжилтнүүдийг  холбон  зуучлах  ажлыг зохион  байгуулах

 

 

2015 оны 10-р сарын цахим шалгалтанд тэнцсэн мэргэжилтнүүдийн дүн

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
ЦААСАН ШАЛГАЛТАНД ОРСОН МЭРГЭЖИЛТНИЙ НЭРС, ДҮН

2015 оны 10 сарын 23 өдөр

Код Вариант Оноо
1015 0 71
1004 0 18
1001 0 69
1016 0 77
1002 0 27
1003 0 38
1017 0 69
1000 0 63
1008 A 70
1011 A 73
1005 A 71
1007 A 69
1009 A 73
1006 A 73
1010 A 67
1012 A 72
1013 A 73
1014 A 69