Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа G0236: Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-IV төслийн хүрээнд Монгол улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламжийг бэхжүүлэх, хөрөнгийн төлөвлөлтийн тогтолцоог бий болгоход шаардлагатай “Мэдээллийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлөвлөлтийн систем”-ийн програм хангамжтай болох ажил хийгдэж байна.

ЭМСЯ-НЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД “ӨРХ, СУМЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ” 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-20-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Сургалтанд нийт 21 аймгаас 62, нийслэлийн дүүргүүдийн 18 нийт 81 мэргэжилтэн “ӨРХ, СУМЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАГЧ БАГШ”-аар бэлтгэгдэн төгсөв.

Сургалт явуулах үндэслэл: Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.5 дахь заалт “Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх”, 8.1.13 дахь заалт “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах”, 8.1.23 дахь заалт “Эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтанд хамруулах, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах” үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд энэхүү сургалтыг зохион байгуулах шаардлага урган гарч байна.

2015 оны 11 дүгээр сарын 5-наас 10-ны өдрүүдэд 2 дахь удаагийн ГАЛТ сургалтыг зохион байгууллаа. Олон улсын мэргэшсэн 6 сургагч багш (АНУ, Австрали, Малайз, Тайланд), нэг сувилагч (Австрали), 2 сургагч багш Монголоос тус тус оролцлоо. Сургалтанд Улаанбаатар хотоос УНТЭ, АШУҮИС, ГССҮТ, УГТЭ, орон нутгаас хүн ам, зам тээврийн хөдөлгөөн ихтэй Төв, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудын бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд болон нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн 16 эмчийг нарыг оролцуулан сургалтыг зохион байгууллаа.