Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шинэ жилийн мэндчилгээ!

Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс үндсэн мэргэшил эзэмшихээр  суралцаж буй эмч нарын дунд мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорих тэмцээнийг жил бүр уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү тэмцээний зорилго нь үндсэн мэргэшил эзэмшихээр  суралцаж буй эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын үйл ажиллагааны харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байлаа. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчдын эрдэм шинжилгээ судалгаа хийх ур чадварыг нэмэгдүүлэх, алба хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэхээр “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

Код Регистер Шалгалт өгөх мэргэжил Гарын үсэг
1 2712 ДН87112801 Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний эмч 87
2 3200 ЧВ85110661 Гэмтлийн эмч  
3 3317 ЕС76102604 Эх барих эмэгтэйчүүдийн эмч 79
4 3318 ЙС70010509 Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ирээгүй
5 7044 ЖЯ85022210 Ерөнхий эмч 74
6 7045 УШ89112109 Ерөнхий эмч 54