Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

2014 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 65-р чуулганаас “Бүсийн хэмжээнд эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөний дагуу  2015 оны 11 дүгээр сарын 16-22 –ны өдрүүдийг “Антибиотикийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоног болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛТ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний менежмент, хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сургалтын танхимд 2015 оны 11 дүгээр сарын 7,8 –нд амжилттай зохион байгууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн

Мэдээллийн техинологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга хариуцсан мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЭМХТ-ийн 203 тоотод 2015.11.30-ны өдөрт багтаан материалаа ирүүлнэ  үү. Үүнд:

  • ТАХ-ийн анкет
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоосон гадаад хэлний төвийн тодорхойлолт