Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

СУВИЛАХУЙН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ТӨГСӨЛТИЙН ОНОЛЫН ЦААСАН ШАЛГАЛТЫН ДҮН

2016 оны 01 сарын 11 өдөр

МОНГОЛ УЛСАД:

Зоонозын шалтгаант халдварт өвчин:

 - 2015 онд зоонозын шалтгаант 594 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 206 (34.7%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 4 тохиолдол  (1.9%) нь нас барсан байна. Тарваган тахал өвчний улмаас 2, хачигт энцефалит өвчний улмаас 2 хүн тус тус энджээ.

- 2016 оны эхний 7 хоногт Ховд аймагт галзуу өвчний эрсдэлд өртсөн нэг тохиолдол, УБ хотын ХУД-т хачигт риккетсиозын хүний өвчний сэжигтэй тохиолдол мэдээлэгдэж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

2016 оны 1 дүгээр сарын 11-ний  өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Газар хөдлөлт:

Булган аймгийн Могод сумын Баянгол багийн нутаг (сумын төвөөс урд зүгт 33 км)-т “Түлээ уул” гэдэг газар 2016.01.10-ны өдрийн 08:35 цагт 4.5 магнитутын газар хөдлөлт болсон ба учирсан хохирол байхгүй байна.

“Экспо Монголиа 2016” Олон Улсын үзэсгэлэн, хурлыг Монгол улсын засгийн газар, ХБНГУ-ын Эдийн засгийн яамтай хамтран 2016 оны 5 сарын 23-аас 25-ны өдрүүдэд Буянт-Ухаа Спортын Ордонд зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэн нь Хөдөө Аж Ахуй, Газар тариалан, Уул уурхай, Дэд бүтэц, Барилга байгууламж, Байгаль орчны ногоон технологи, Эмнэлэг, эрүүл мэндийн хангамж, Аж үйлдвэр, үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмж, шинэлэг санаа гэх мэт бүх салбарыг дэмжин зохион байгуулагддаг тул албан байгууллага, компани, ААН та бүхнийг олон улсын үзэсгэлэн, хуралд бүртгүүлж олон улсын тавцанд өөрийн шинэ төсөл, санааг хуваалцан бизнесийн түншлэлээ өргөжүүлж, зөвхөн танд зориулсан бизнесийн үйлчилгээг алдалгүй авахыг санал болгож байна.