Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

ЭМСЯ-НЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД “ӨРХ, СУМЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ” 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-20-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Сургалтанд нийт 21 аймгаас 62, нийслэлийн дүүргүүдийн 18 нийт 81 мэргэжилтэн “ӨРХ, СУМЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАГЧ БАГШ”-аар бэлтгэгдэн төгсөв.

Сургалт явуулах үндэслэл: Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.5 дахь заалт “Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх”, 8.1.13 дахь заалт “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах”, 8.1.23 дахь заалт “Эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтанд хамруулах, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах” үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд энэхүү сургалтыг зохион байгуулах шаардлага урган гарч байна.

2015 оны 11 дүгээр сарын 5-наас 10-ны өдрүүдэд 2 дахь удаагийн ГАЛТ сургалтыг зохион байгууллаа. Олон улсын мэргэшсэн 6 сургагч багш (АНУ, Австрали, Малайз, Тайланд), нэг сувилагч (Австрали), 2 сургагч багш Монголоос тус тус оролцлоо. Сургалтанд Улаанбаатар хотоос УНТЭ, АШУҮИС, ГССҮТ, УГТЭ, орон нутгаас хүн ам, зам тээврийн хөдөлгөөн ихтэй Төв, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудын бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд болон нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн 16 эмчийг нарыг оролцуулан сургалтыг зохион байгууллаа.

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАНД СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭДЛЭГ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

2015.11.16
Үндэслэл: Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А472 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагчдын дунд мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорих тэмцээнийг жил бүр уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулж байна.